Цахим хичээлийн улсын уралдаанд Прогресс сургууль манлайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-27 15:33:05

Ховд аймгийн Боловсролын газар 2013 оноос 2017 оныг хүртэл Олон улсын Жайка байгууллага болон МУБИС-иас хамтран хэрэгжүүлж байгаа “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технелогийг  оновчтой ашиглах нь “ төсөл хэрэгжиж байгаа юм.

Төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж цахим хичээлийн улсын уралдаанд тус  аймгийн Прогресс сургуулийн бага ангийн заах аргын нэгдлийн хамт олон түрүүлж, улсын хэмжээнд туршлагаа түгээн дэлгэрүүлэх  эрх авчээ.

Тус сургууль цахим хэрэглэгдхүүн болох “DVD” болон “Бага ангийн багшийн гарын авлага” номонд өөрсдийн багаар хамтран бүтээсэн бүтээлээ тавьж, эдгээр сургалтын хэрэглэгдхүүнүүд хэвлэгдэн гарч олны хүртээл болоод байна.

                                                                                             А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ