Энэ онд “Тэнгэрийн хүү” жүжгийг шинэ найруулгаар тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-01-05 09:29:28

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид Б.Цогнэмэхийн зохиол "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжгийг 2024 онд шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин сэргээж үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна.


2011 онд буюу Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан энэхүү түүхэн туульсын жүжгийг олны хүртээл болгосон түүхтэй. Тодруулбал, УДЭТ-ын 80 жилийн ойгоор 2011 оны аравдугаар сарын 28-нд нээлтээ хийж байсан юм.

Тус жүжигт Хүннү гүрний Их хаан Түмэн Шаньюгийн ууган хүү Модун Шанью хайртай бүхнээ золиослон улс гүрнээ хамгаалж, удирдан залж буй тухай өгүүлдэг.

Холбоотой мэдээ