ХОВД: Бүх сургууль, цэцэрлэг орчимд гэрэлтдэг гарцтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-03 16:52:31

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймаг энэ жил авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор явган хүний гарцыг гэрэлтдэг болгох ажлыг эхэлсэн байна

Тус аймгийн Цагдаагийн газар, "Гэрэлт гарц" төслийн баг хамтран 2023 онд аймгийн төвийн 10 цэгт гэрэлтдэг гарц суурилуулсан юм.

Харин 2024 оны нэгдүгээр улиралд дахин 15 цэгт буюу бүх сургууль, цэцэрлэгийн ойролцоох авто зам дагуу явган хүний гарцыг гэрэлтдэг гарц болгохоор төлөвлөжээ.
  

Ингэснээр бага насны хүүхэд, сурагчдыг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх боломж өргөжинө гэж албаныхан үзэж байна.  

 

Холбоотой мэдээ