Эгч дүү 2 усанд сэлэгч нийт 7 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-28 18:02:01

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Тайланд улсын Самут Пракан хотод 4 хоног үргэлжилсэн "Thailand Age Group Swimming Championships" тэмцээнд Монгол Улсаас эгч дүү тамирчин амжилттай оролцлоо.


Тодруулбал, эгч ОУХМ-Б.Энххүслэн

-50м өвөр: 26.09 NR

-100м өвөр: 55:59 NR

-200м ар: 2:23.08 NR

-200м мэлхий: 2:37.91 NR

-100м дельфин: 1:03.18 NR

-100м холимог: 1:03.64 NR

-200м холимог: 2:15.62 NR амжилтуудыг үзүүлэн 25 метрийн бассейны 7 зай төрөлд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

 

Мөн тус тэмцээнээс 6 алтан медаль, 1 мөнгөн медаль, 1 хүрэл медалыг хүртлээ.

 

Дүү ОУХМ Б.Энхтамир

-100м өвөр: 49.74 NR

-200м өвөр: 1:48.79 NR

-100м холимог: 56.99 NR

-200м холимог: 2:02.21 NR амжилтуудыг үзүүлэн 25 метрийн бассейны 4 зай төрөлд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.


Тэрбээр нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.

Холбоотой мэдээ