Төрийн албан хаагчид Буянт голыг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-26 14:28:19

Хар нуур-Ховд голын Сав Газрын Захиргаа Ховд Хотын захирагчийн ажлын албатай хамтран ”Буянт гол Ижий” бүх нийтийн уламжлалт их цэвэрлэгээг 4  дэх жилдээ зохион байгууллаа.

Жил бүр явагддаг бүх нийтийн их цэвэрлэгээнд 65 албан байгууллагын 565 төрийн албан хаагч оролцож, 45 тн хог хаядлыг хогийн цэгт төвлөрүүлж Буянт голоо цэвэрлэлээ.

Мөн хог цэвэрлэх ажилд оролцогчдын дунд "АХА" тэмцээн зохион байгуулж, эхний 5 байр шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ