Өсвөрийн гимнастикчид “Шион Кап-2023” тэмцээнд амжилттай оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Япон улсын Осака хотноо энэ сарын 23-25 -ны өдрүүдэд “ШИОН КАП-2023” уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээн боллоо.
Тэмцээнд
Япон, Монгол, БНХАУ, АНУ, БНСУ, БНХАУ-ын Тайвань, БНХАУ-ын Хонг Конг гэх 7
улсын 24 клубийн 490 тамирчид өрсөлджээ.
Манай
улсаас уран сайхны гимнастикийн “Starlit” клубийн 12-оос доош буюу бага насны
ангилалд 13 тамирчин, дасгалжуулагч багш Б.Эрдэнэзаяагийн удирдлагад амжилттай
оролцсон байна.
Тэмцээний
амжилт:
Багийн төрөлд Starlit-1 дүгээр баг 10.850
оноогоор (Тамирчин Ц.Билгүүндарь, О.Аялгуу, М.Энхжин, Б.Энхжин, Х.Хулангоо) нар
тусгай байр
Ганцаарчилсан төрөлд 2016-2017 насны ангилалд
20 тамирчин өрсөлдсөнөөс М.Энхжин 25.150 оноогоор тусгай 5-р байр, О.Аялгуу
23.200 оноогоор тусгай байр, Т.Хулан 23.150 оноогоор тусгай 7-р байрт,
2015
оны ангилалд 29 тамирчин өрсөлдсөнөөс Баярдоржийн Жаргалан 20.700 оноогоор
тусгай 6-р байр,
2014 оны ангилалд 19 тамирчин өрсөлдсөнөөс Б.Ану-Үжин
24.350 оноогоор 3-р байр хүрэл медаль,
2013 оны ангилалд 46 тамирчин өрсөлдсөнөөс Э.Цэцэн
29.300 оноогоор тусгай 6-р байр,
2012 оны ангилалд 30 тамирчин өрсөлдсөнөөс Ө.Амина
27.100 оноогоор тусгай 5-р байрт тус тус шалгарчээ.