Морьт харвааны тамирчин О.Түмэнбаяр ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дэлхийн морьт харвааны холбооноос Саудын Арабын хаант улсад зохион байгуулсан ДАШТ болох “Al-Ula Horseback Archery World Cup” 12 дугаар сарын 16-18 хооронд зохион байгуулагдаж, “Хан Монгол” морьтны клубын тамирчин О.Түмэнбаяр, П.Пүрэв-Очир, “Намнаа” академийн тамирчин О.Мөнхбаясгалан, Н.Алтанхуяг нар амжилттай оролцон эх орондоо ирлээ.
Тэмцээнд хагас финалын шатнаас эрхээ
авсан 11 улсын 44 тамирчин хүч, мэргэнээ сорьж, гурван төрлөөр өрсөлдсөн
/Kassai, serial shot, oabaq/ байна.
Монгол Улсын морьт харвааны тамирчин
О.Түмэнбаяр “Kassai” төрлөөр мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн бол
багийн нийт дүнгээр манай улс 4 дүгээр байрт оржээ.
Тамирчдыг “Хүдэр Эрдэнэ” ХХК дэмжин, ивээн
тэтгэсэн байна.