ХОВД: 2023 оны шилдэг хүүхдүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-26 11:05:03

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 2023 оны онцлох хүүхдийг тодруулах ёслолын ажиллагаа боллоо.

Авьяас, амжилт, бүтээлээрээ манлайлсан хүүхдүүдийг энэ удаа есөн төрлөөр шалгаруулж, шагнал гардуулсан юм.


Ингээд 

  • "Оюунлаг хүүхэд”-ээр Прогресс сургуулийн 12в ангийн сурагч Болдын Наранжаргал шалгарлаа.
  • Харин “Хүүхдийн оролцооны өөрөө удирдлагын байгууллагын шилдэг сурагч” төрөлд “Удирдагч хүүхэд”-ээр Лаборатори нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Оюуны Энхсайхан 
  • Шилдэг “Байгаль хамгаалагч хүүхэд”-ээр Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Лхагвадоржийн Батбилэг
  • “Түүх соёлыг өвлөгч хүүхэд”-ээр Лаборатори нэгдүгээр сургуулийн 12г ангийн сурагч Өнөржаргалын Маралжингоо
  • Шилдэг “Тамирчин хүүхэд”-ээр Прогресс сургуулийн 11в ангийн сурагч Нямдаваагийн Лхагва-Эрдэнэ
  • “Авьяаслаг хүүхэд”-ээр Лаборатори нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Барсүрэнгийн Ганди
  • “Техник сэтгэлгээтэй хүүхэд”-ээр Лаборатори нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч Аззаяагийн Чинболор
  • “Хүмүүнлэг, энэрэнгүй үйлстэн хүүхэд”-ээр Прогресс сургуулийн 12а ангийн сурагч Хаш-Эрдэнийн Үүрцайх
  • 2023 оны “Багийн амжилт” төрөлд Ховд аймгийн “Шилдэг баг”-аар гар бөмбөгийн спортыг хөгжүүлэгч “Ховдын ирвэсүүд” баг тус тус шалгарчээ.
     
Холбоотой мэдээ