ОРХОН: Ж.Чимгээ 3000 ширхэг жодоо мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-25 14:54:57
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Эх баригч, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй Ж.Чимгээ 2016 оноос мод тарьжээ. Тэрбээр 2023 оны намрын мод тооллогоор  613 мянган мод тоолуулсан байна.  


Ж.Чимгээ шилмүүст мод түлхүү тарьдаг бөгөөд нарс, шинэс, хуш, жодоо мод тарьж байгаагаас Улаан номд орсон нэн ховор жодоо модыг 3000 ширхгийг тарьжээ. Жодоо мод нь 300 орчим жилийн настай, 40-50 наснаасаа үрээ өгч эхэлдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, хөрсний эвдрэлийг багасгах, гол, мөрний усны нөөцийг зохицуулах, цэвдгийг барих, хүлэмжийн хийг шингээх онцгой давуу талтай юм.


Тэрбээр 2020 онд  6,4 га, 2021 онд 10,5 га, 2022 онд 25 га, 2023 онд 12 га нийт 53,9 га талбайд 107,800 мянган ширхэг нарс, шинэсийг тарьцаар тарьж ойжуулалт, нөхөн сэргээлт хийжээ.


Ж.Чимгээг “Зөв хөгжил-Зөв Эрдэнэт” ТББ-аас хөдөө аж ахуйн салбараас “Оны онцлох хүн”-ээр шалгаруулсан юм. 


Холбоотой мэдээ