Японы сансрын нисгэгчийг Сар луу илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-12-25 11:36:45

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /Kyodo/.  АНУ, Японы талууд Сарыг эзэмших АНУ-ын Artemis” хөтөлбөрийн хүрээнд Японы сансрын нисгэгчийг Сарны гадаргуу дээр буулгах талаар хэлэлцэж байгаа тухай уг мэдээлэлд ойр эх сурвалжууд ням гарагт мэдээлжээ.


Уг хөтөлбөрийн хүрээнд 2025 он гэхэд буюу сүүлийн хагас зуун жилийн хугацаанд анх удаа Америкийн сансрын нисгэгчдийг Сар луу илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд Японы сансрын нисгэгч дэлхийн дагуул дээр газардах дараагийн багийн бүрэлдэхүүнд багтаж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.


Эх сурвалжуудын хэлснээр, хоёр орон мөн Японы өөр нэг сансрын нисэгчийг Саран дээр буулгах талаар хэлэлцэж байгаа бөгөөд ирэх сард багтаан холбогдох төлөвлөгөөг эцэслэн гаргах төлөвтэй байна.


АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис өнгөрсөн лхагва гарагт мэдэгдэхдээ, АНУ 2029 он гэхэд олон улсын сансрын нисэгчийг өөрийн улсын сансрын нисгэгчдийн хамт Сарны гадаргуу дээр буулгахыг эрмэлзэж байгаа талаар ярьсан боловч тухайн сансрын нисгэгч аль улсын иргэн байх эсэх талаар дурдаагүй юм.


Үүний зэрэгцээ Японы Ерөнхий сайд Кишида Фүмио баасан гарагт Сансрын хөгжлийн стратегийн төв штабын хурлын үеэр хоёр орон хэлэлцээгээ эрчимжүүлж байгааг нотолсон байна. Япон улс нь “Artemis” хөтөлбөрийн хүрээнд байгуулахаар төлөвлөж буй Сарыг тойрон эргэх “Gateway” станцын бүтээн байгуулалтад оролцохоос гадна материал тээвэрлэх, мөн сарнаа явагч аппаратыг бүтээх ажлыг хариуцаж байгаа юм.


Хүн төрөлхтнийг Саран дээр дахин буулгах, Сарны судалгааг урагшлуулах зорилготой энэхүү хөтөлбөрийн туйлын зорилго нь Ангараг гаргийг судлах явдал билээ. Өнгөрсөн онд NASA агентлаг Сарыг тойрон нисэж, эх дэлхийдээ эргэн ирэх Orion сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн юмСарыг судлах хөтөлбөрийн дараагийн үе шатыг 2024 оны 11 дүгээр сард хэрэгжүүлэх бөгөөд АНУ, Канадын дөрвөн сансрын нисгэгч жолоодлогот хөлгөөр Сарыг тойрон нисэж, 2025 оны сүүлээр Сарны гадаргуу дээр SpaceX хөлгийн бүхээгт долоо орчим хоног байхаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ