ДАРХАН-УУЛ: Хичээл, сургалтаас бусад үйл ажиллагааг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-14 14:35:50

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн БШУГ-аас ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдлагуудад хичээл, сургалтаас бусад арга хэмжээ зохион байгуулахгүй байх үүрэг өглөө.

Учир нь эрүүл мэндийн газраас хүргүүлсэн тандалтын мэдээнд томуу, томуу төст, амьсгалын замын өвчлөл 15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд 84.4 хувьтай, өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчдаас хичээл, сургалтаас бусад цагт олон нийтийн ажилд хүүхдүүдийг оролцуулахгүй байх саналыг ирүүлсэн аж.

Тиймээс урлагийн үзлэг, спортын наадам болон бусад бүх үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахгүй, дээр заагдсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйг БШУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэг Б.Өнөрхүү мэдэгдлээ.

Холбоотой мэдээ