ДАРХАН-УУЛ: Арван төслийг дэд хорооны хуралд танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-11 14:22:14

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын 2023 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 104/03-706/49 тоот гурвалсан гэрээний дагуу хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын санхүүжилттэй "Зах зээл, бэлчээрийн удирдлага хөгжил төсөл"-ийн үлдэгдэл санхүүжилтийн 2.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг өнгөрсөн аравдугаар сард зарласан.




Тус зээлд хамрагдахаар 2.9 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий зургаан хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр дөрөв, газар тариалан дөрөв, эрчимжсэн мал аж ахуйн гурав, нийт 17 төсөл цахимаар ирүүлжээ.




Төслийн иж бүрдэл хангах шатанд дөрвөн төсөл хасагдсан байна. Төслийн урьдчилсан нарийвчилсан хурлаар 2.1 тэрбум төгрөгийн 13 төсөл судлагдаж 1.6 тэрбум төгрөгийн 10 төсөл /10 ААНБ/ дэд хорооны хуралд оролцож байна.

Дэд хорооны хурлыг яг одоо аймгийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулж байна.

Холбоотой мэдээ