“Ёмиури” сонины мэдээллийг Японы ГХЯ няцаалаа

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-09-23 12:08:48

ТОКИО. /TASS/. Японы Гадаад хэргийн яам өнөөдөр мэдэгдэл гаргаж “Өмнөд Курилийн хоёр арлыг Японд шилжүүлэн өгсний дараа Орос улстай энхийн гэрээ байгуулахад Токио бэлэн байна” гэсэн мэдээллийг няцаалаа.

Японы хамгийн олон уншигчтай “Ёмиури шинбун” сонинд “Өмнөд Курилийн дөрвөн арлыг бус харин Хабомаи, Шикотан гэсэн хоёр арлыг Японд шилжүүлэн өгсний дараа Токиогийн эрх баригчид Орос улстай энхийн гэрээ байгуулахад бэлэн байна” гэсэн утгатай мэдээлэл гарчээ.

“Энэ бол бодит байдалд нийцэхгүй мэдээлэл. Япон улсын Засгийн газар бүх дөрвөн арлын харьяаллын асуудлыг шийдсэний үндсэн дээр Орос улстай энхийн гэрээ байгуулахад чиглэсэн хэлэлцээг урьдынхаа байр суурийг баримтлан хийх болно” гэж ГХЯ-ны мэдэгдэлд онцлон дурджээ.  

Б.Адъяахүү

 

Холбоотой мэдээ