БАЯН-ӨЛГИЙ: Салхины хурд аюултай түвшинд хүрч шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-05 11:57:50

Өлгий, 2023 оны арван хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар энэ сарын 6-7-нд шилжих шөнө болон 7-ны өдөр салхины хурд аюултай түвшинд хүрч шуурах төлөв ажиглагдсан талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна.


Тухайн хугацаанд нутгийн ихэнх хэсгээр салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед 22-24 метрийг давж шороон болон нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурна.


Иймд зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ