ХОВД: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-01 13:36:39

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг.

Уг өдрийг угтан Ховд аймгийн төвд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээн теннис, дартс, хөзөр, суугаа гар бөмбөг гэх мэт спортын найман төрлөөр өрнөж буй.


Ховд аймгийн хэмжээнд одоогоор 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй.


Эдгээр иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэх, хөгжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулах үүднээс энэ онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Ховд аймагт нээсэн юм.

Тус төв нь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл, холбоотой хамтран ирэх долоо хоногт хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний дуу хоолой, үзэл бодлыг сонсон, зарим тулгамдаж буй асуудлыг зохих түвшинд шийдвэрлэх санал уламжлахаар төлөвлөж байгаа аж.

Холбоотой мэдээ