Сурагчдын амралтыг энэ сарын 28-наас эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-01 13:44:13

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сурагчдын амралтыг урагшлуулах шийдвэр гаргасан талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.


Тодруулбал, Сурагчдын амралтыг наашлуулж, арванхоёрдугаар сарын 28-наас эхлүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, сурагчид амрах ёстойгоо хугацаанаасаа 10 хоногийн өмнө амарч байна гэсэн үг. Ингэснээр сурагчид нэг сарын хугацаанд буюу нэгдүгээр сарын 28-ныг дуустал амрахаар болж байна.


Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн тухайд амрахгүй. Шаардлагатай тохиолдолд сурагчид амрах хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүд чөлөө авах боломжтой ажээ.

Холбоотой мэдээ