Норвегийн нийслэл хоёр нэртэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-11-30 15:48:12

СТОКХОЛМ, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /TASS/. Норвегийн нийслэл Осло хотын хоёр дахь нэрийг тус хотын Соёл боловсролын хороо баталсан тухай NRK телевизийн суваг мэдээлэв.


Тодруулбал, Норвегийн нийслэлийг Хойд Европын уугуул ард түмэн болох саамичуудын хэлээр Ослове хэмээн нэрлэх ажээ. Хотын хоёр дахь нэрийг 12 дугаар сард албан ёсоор батална.

 

NRK телевизээр мэдээлснээр, "нэрний сонголтыг саами үндэстнүүд ихэд сайшаасан" ажээ. Осло дахь сами үндэстний төлөөллийн  байгууллагууд "хотын норвег болон саами нэрийг хооронд нь ялгах нь бэлгэдлийн чухал ач холбогдолтой” гэж мэдэгджээ. 


Түүнчлэн Норвегийн нийслэлийн улс төрчид засаг захиргааны уг нэгжийг мөн луле-саами хэлээр "Осло суохкан" эсвэл умард саамичуудын хэлээр "Осло йиельда" гэж нэрлэхийг Ослогийн өөрийгөө удирдах коммуны яаманд санал болгохоор төлөвлөж байна. 


Саамичууд (лопаричууд гэж мөн нэрлэдэг) бол Фин-Угорын жижиг ард түмэн бөгөөд тэдний зарим нь Орос, Норвеги, Финланд, Швед, Хойд Америкт амьдардаг.


Саамичууд өөрийн гэсэн далбаа, төрийн дуулалтай. Тэд мөн Саамийн парламент гэдэг соёлын өөрөө удирдах ёсны төлөөллийн байгууллагатай ажээ.








Холбоотой мэдээ