ДОРНОГОВЬ: Цасан шуурганы улмаас нэг хүн амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-23 18:14:12

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурганы улмаас малдаа явж байгаад төөрсөн Дорноговь аймгийн Айраг сумын малчин 37 настай эмэгтэй осгож нас барсан  байдалтай  олджээ.

Мөн ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн EC-145 нисдэг тэргээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  Дорноговь аймгийн Иххэт суманд малдаа явж байгаад төөрч, сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд олсон  байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх, алга болсон хүнийг эрэн хайх ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Онцгой комисс, сумдын Онцгой комисс болон бусад чиг үүргийн байгууллагын давхардсан тоогоор 50 нэгж  тээврийн хэрэгсэлтэй  240 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ