АРХАНГАЙ: Бэлчээрийн 43.3 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-13 12:47:20

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлын хүрээнд "Бэлчээрийн хортон мэрэгчдийн хаврын тодотгох судалгаа", сумдын хүсэлтийг үндэслэн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Цэнхэр, Хангай суманд 20 тн бактержуулсан будаа хуваарилж, үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар нийт 13,3 мян.га бэлчээрт тэмцэх ажлыг зохион байгуулжээ.

 

Мөн энэ ажилтай хамт Өгийнуур сум Малын тоо толгойн албан татварын орлого 30,0 сая төгрөгөөр 4,5 тн бактержуулсан будаа авч, 3000 га бэлчээрийн талбайд тэмцэх ажлыг зохион байгуулсан бол Цахир сум Малын тоо толгойн албан татварын орлогын 30 орчим сая төгрөгөөр микробиологийн аргаар 5000 орчим га бэлчээрт тэжцэх ажлыг хийсэн байна. 

 

Харин 2023 оны 10, 11 дүгээр сард улсын төсвийн 48.0 сая төгрөгийн хөрөнгөөр 30.0 мянган га бэлчээрийн талбайд энгийн механик, биологийн аргаар тэмцэх ажлыг сумдаас ирүүлсэн саналыг үндэслэн гүйцэтгэж байна.

 

Өөрөөр хэлбэл, энэ онд нийт бэлчээрийн 43.3 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг хийгээд байна.

Холбоотой мэдээ