АРХАНГАЙ: Дотоодын болон гадаадын аялагчдад “Монгол буфет”-ын үдийн зоог барина

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-11-10 11:51:53

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Архангай аймаг өнгөрсөн 9 дүгээр сарын 31-нд “Аяллаа Архангай” аялал жуулчлалын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, ирэх онд аялал жуулчлалын чиглэлээр хийх ажлуудаа тодорхойлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллах юм.


Аймгийн аялал жуулчлалын томоохон төлөөлөгч болсон “АРА комплекс”-ийн хамт олны зүгээс ирэх 2024 оны 7-р сарын турш зохион байгуулах аялал жуулчлалын хөтөлбөрийн онцлох үзмэр, үйлчилгээнүүдийг цувралаар танилцуулж байна.


Монгол хоолны соёлыг сурталчлан таниулах зорилгоор Монголын шилдэг Мастер тогооч нар монгол маягийн буфет үдийн зоогоор 12.00-15.00 цагийн хооронд дараах өдрүүдэд үйлчлэхээр төлөвлөжээ. Үүнд:

7 дугаар сарын 5

7 дугаар сарын 9-14

7 дугаар сарын 19-20

7 дугаар сарын 26-27


Бусад өдөр Номадик бүүт хорхог, тогооны цуйван, хайлмаг, наадмын хуушуураар тогтмол үйлчлэх бөгөөд тусгай захиалгаар 300 хүртэлх хүнд АРА асарт буфет зоогтой хүлээн авалтын үйлчилгээ үзүүлэх боломжтой ажээ.

Номадик бүүт буфет өдрийн зоог тариф нь том хүн 60000 төгрөг, 12-оос доош насны хүүхэд 30000 төгрөг байна. 


2024 онд Архангай аймгийг зорин ирсэн гадаад, дотоодын аялагч, амрагчид монгол хоолны амт, чанар, үндэсний өв соёл, монгол ахуйг эндээс мэдрэх боломжтой.