ӨВӨРХАНГАЙ: Дотуур байрны орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар зөвлөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дотуур байрны орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар багш, үйлчлэгч, жижүүр зэрэг холбогдох ажилтнуудыг чадавхжуулж байна.
Аймгийн ГХУСАЗСЗ, БШУГ, ГБХЗХГ-аас хамтран зохион байгуулж буй тус сургалтад 23 сургуулийн 64 ажилтан хамрагдаж, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын талаар мэдээлэл авч, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр санал хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд оролцогчдоос гарсан саналыг аймаг, сум, сургуулийн хэмжээнд эрэмбэлэн шийдвэрлэнэ хэмээн аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж хэлэв.
Өвөрхангай аймгийн хэмжээнд сургуулийн
30 орчим дотуур байранд 2500 гаруй хүүхэд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд Хужирт,
Хархорин, Тарагт гэхчлэн хэд хэдэн суманд 60, 70-аад онд барьсан чулуун
барилгуудыг халж, 100 хүүхдийн ортой, ая тухтай дотуур байрыг ашиглалтад
оруулаад байна. Үүнд камержуулалтыг сайжруулах шаардлага тулгараад байгааг үйлчилгээний
ажилчид хэлэв.