ТӨВ: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ч.Тэмүүжин хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-07 16:58:01

2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод 11 дүгээр сарын 2-4-ний өдөр жюү жицүгийн 2023 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болов.

 

Тус тэмцээнд Төв аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчин охидын -44 кг жинд Б.Мишээл, -57 кг жинд Т.Энхмэнд, хөвгүүдийн -78 кг жинд Ч.Тэмүүжин нар оролцсон юм.

 

Үүнээс "Баялаг" клубийн тамирчин Ч.Тэмүүжин шар бүсний -78 кг жинд хүрэл медаль хүртэж, Монгол Улсынхаа төрийн далбааг мандууллаа.

 



Тэмцээнд дэлхийн 124 орны 7000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас 72 тамирчинтай 80 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, өсвөрийн ангилалд 4 мөнгө, 6 хүрэл медаль, насанд хүрэгчдийн ангилалд нэг алтан медаль, мастерсын ангилалд 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.  


Холбоотой мэдээ