Ургац хураалт жигдэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-21 16:29:45

“Намрын ургац хураалтанд ажиллах техник, тоног төхөөрөмжийн засварыг хугацаанд нь хийж, бэлэн байдал хангагдсан”-гэж аймгийн ХХАА-н газрын үйлдвэр, газар тариалангийн хэлтсийн дарга Ө.Энхтуяа тайлагналаа.

Ургац хураалтанд комбайн 1, хадагч 12, будаа цэвэрлэгч 2, үр сортлогч 1, будаа ачигч 7, төмсний компбайн 1, сортлогч 1, төмс ухагч 8 зэрэг 8 төрлийн 50 техник хэрэгслэл ажиллахад бэлэн болжээ. Аймгийн хэмжээнд ургацын урьдчилсан балансаар, үр тариа 5062 га-гаас 6598 тонн, төмс 468 га талбайгаас 3744 тонн, хүнсний ногоо 155 га-гаас 1317 тн, ногоон тэжээл 1442 га-гаас 624 тн ургац хураахаар байгаа аж.

Их тунадас ихтэй учир ургац хураалтын ажлыг есдүгээр сарын 19-нөөс жигдэрч байнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ