ДОРНОГОВЬ: “Урланд ирсэн намар” уран бүтээлийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-06 09:40:16

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Дорноговь аймгийн Музей, сургалт сурталчилгааны төв, Монголын зохиолчдын "Хурмаст тэнгэр" төвийн яруу найрагчид, Монголын Урчуудын эвлэлийн Дорноговь дахь салбарын зураач урчууд  хамтран “Урланд ирсэн намар” уран бүтээлийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо.


Зураач, яруу найрагчид өөр өөрсдийн хөг аялгуугаар шинэ уран бүтээл туурвин түүнийгээ олон нийтэд дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой бөгөөд нийтдээ 50 орчим бүтээлийг дэлгэжээ.


Үзэсгэлэнг 10 хоног гаргах бөгөөд яруу найраг хэмээх уран зургийн тансаг, унших уран зураг хэмээх яруу найргийн уянгыг үзэсгэлэнгээс мэдрэх боломжтой гэж зохион байгуулагчид өгүүлэв. Соёлын яамнаас жил бүрийн 11 дүгээр сарыг "Соёлын бүтээлч сар" болгон зарлаж, соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, соёл урлагийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна.

Холбоотой мэдээ