Бизнес форумд оролцсон Монголын төлөөлөгчид Вьетнамын аж үйлдвэрийн парктай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-11-06 09:03:23

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд болсон Монгол-Вьетнамын бизнес форумд оролцсон Монгол Улсын төлөөлөгчид тус улсын “Лыөнг Сөн аж үйлдвэрийн парктай танилцах аялал хийв.


Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл БНСВУ-ын Хоа Бинь мужийн аж үйлдвэрийн “Лыөнг Сөн паркийн "Crc solar cell" нарны толины үйлдвэр, "Cap global introduction" машины шил арчигчийн үйлдвэр, "Nissin Manufacturing Vietnam Co"-гийн “Ямаха болон “Хонда мотоциклийн эд ангийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.


ХАА-н гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, барилгын материал, нарны цахилгаан панель угсралт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийг дэмжих зорилготой Лыөнг Сөн" аж үйлдвэрийн паркийг Хоа Бинь мужийн "Ан Тхинь Хоа Бинь" үл хөдлөх хөрөнгийн хувьцаат компанийн хөрөнгө оруулалтаар 2010 онд байгуулжээ.


Нийт 230 га талбай газрыг 50 жилийн хугацаатай ашиглахаар дэд бүтэц хөгжсөн газарт байрладаг тус парк 2019 онд нийт 100 үйлдвэрийн хүчин чадалтай дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж дуусгасан бол одоо аж үйлдвэрийн паркийн бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг хийж байна.

Холбоотой мэдээ