«Бессала» бага сургууль 20 жилийн ойгоо тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-21 15:13:47

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын «Бессала» бага сургууль хорин жилийн ойгоо тэмдэглэлээ.

-Үшкуйган гэдэг энэ газар нутагт 1971 онд улсын чанартай хонины ферм байгуулагдсан. Би энэ фермд үржил селекцийн мэргэжилтнээр он удаан жил ажиллаж байв. Казахын мах, өөхний чиглэлийн ууцан сүүлт улаан хонийг үржүүлэх зорилготой уг фермд бид нутгийн 35 мянган хониноос 11 мянган хээлтэгч, 200 хээлтүүлэгч шилэн сонгож аваад үржүүлж, чанартай хуцнуудыг бусад аймаг, сумдад борлуулж байгаад улмаар уг хонь мань Керей үүлдрийн хониор тогтоогдсон. Харин хувьчлалын дуулианаар зөвхөн цөм сүрэг үлдэж, бусад нь хувьчлагдсан болохоор ферм байгуулагдсан үед баригдсан олон сайхан барилга байгууламжийг үрэн таран болгохгүйн үүднээс бид дээшээ санал тавьсаар бага сургууль байгуулж төвөөс алслагдсан гурван багийн малчдын хүүхдүүдийг хамруулсан. Ингээд есөн багш, ажиллагсад, 170 сурагчтай байгуулагдсан сургууль мань фермийн конторыг хичээлийн байр, орон сууцыг нь дотуур байр болгосон. 20 жилд уг сургууль хониноос дутуугүй үр ашгаа өгсөн гэж Дэлүүн сумын иргэн Х.Самидан ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ