Зам, тээврийн хөгжлийн сайд Дундговь аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-21 15:13:43

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат маргааш Дундговь аймагт ажиллана. Тэрээр Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонсох юм байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдыг дагалдан Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур болон БОАЖЯ, Эрчим хүчний яамны холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирнэ.

Ажлын хэсэг маргааш 11 цагт Мандалговь хотын иргэдтэй уулзах бөгөөд үргэлжлүүлэн Өмнөговь аймагт ажиллах ажээ.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ