ӨНӨӨДӨР: “Сэтгүүлчдийн эсрэг зөрчил” сэдэвт хэлэлцүүлэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: 2024 оны төсвийн талаар СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам нар сэтгүүлчидтэй уулзана..
10.00-13.00 цагт: НҮБ-ын байранд: “Сэтгүүлчдийн эсрэг зөрчил, сонгуулийн
шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийг
“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон
улсын өдөр”-т зориулжээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам
улсад хийж буй төрийн
айлчлал үргэлжилж байна.
-Улаанбаатар дахь Русский
дом-д: ОХУ-ын бизнес эрхлэгчдийн уламжлалт “Ворота в Азию-2023”
үзэсгэлэн Монгол-Оросын бизнес
эрхлэгчдийн уулзалтаар хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Утас:
9908-1347.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.
-Хүүхэлдэйн театрт Улсын драмын эрдмийн театрын хамт олон В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг тоглоно.
-Ноён хутагт Данзанравжаагийн
220 жилийн ойд зориулсан яруу найргийн “Дэмчогийн эгшиг” наадмын эхний шатны
яруу найрагчдыг шалгаруулж байна.