АРХАНГАЙ: Аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 8.6 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-26 13:02:41

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2023 оны 8 дугаар сард аймгийн төсөвт 25.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 27.9 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 108.6 хувиар биелүүлсэн байна.


Улсын төсвийн  шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 12.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 13.0 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 103.3 хувиар биелүүлжээ.


Төсвийн орлогын төлөвлөгөөг Ихтамир, Өндөр-Улаан, Төвшрүүлэх, Хайрхан, Цэнхэр сумаас бусад сум 102.5–177.6 хувиар давуулан биелүүлсэн байна.       

  

Аймгийн төсвийн орлогын 53.4 хувийг тусламжийн орлогоор, 26.4 хувийг орлогын албан татвараар, 3.7 хувийг аж ахун нэгжийн орлогын албан татвараар, 4.8 хувийг хөрөнгийн албан татвараар, 5.4 хувийг бусад албан татвараар, 6.1 хувийг татварын бус орлогоор, 0.2 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.


Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа үйлчилгээний зарлагын хэмжээ 22.6 тэрбум төгрөг байгаагийн 39.7 хувийг цалин хөлсөнд, 5.0 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 55.3 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.


Орон нутгийн төсвийн нийт зарлагыг эдийн засгийн салбараар харвал 83.1 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 11.2 хувийг боловсролын салбарт, 3.5 хувийг соёлын салбарт, 2.2 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулжээ.

Холбоотой мэдээ