Төвийн зургаан дүүрэгт шинээр газар олгохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаар Засгийн газрын хуралдаан дээр танилцуулжээ.
Энэ тухай тэрбээр ярихдаа “Улаанбаатар хотын замбараагүй барилгажилтын асуудлыг цэгцэлнэ. Мөн төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар шинээр газар олгохыг хязгаарлана” гэлээ. Харин нийслэлийн Засаг дарга таван тохиолдолд газар олгох гэнэ.
Нэгдүгээрт, төр бүтээн байгуулалт хийх зорилгоор газар олгоно.
Хоёрдугаарт, эмнэлэг,
сургуулть, цэцэрлэг барих зориулалтаар газар олгоно.
Гуравт, төр,
хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хэрэгжүүлэх зорилгоор газар олгоно.
Дөрөвт, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага
худалдаагаар газар олголт хийнэ. Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг
барилгажуулах бүсэд бүртгэгдсэн ААН-тэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний
дагуу нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олголт хийнэ.
Тавд, царцаагдсан барилга байгууламжид урьд олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах зорилготой хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олгох ажээ.
Харин алслагдсан
дүүрэг болох Багануур, Багахангай, Налайхад газар олголт хэвийн үргэлжлэх юм
байна.