Энэтхэг улс Сар луу сансрын нисгэгчээ илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-19 16:08:10

ШИНЭ ДЕЛИ, 2023 оны аравдугаар сарын 19 /Reuters/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2035 он гэхэд сансрын станц байгуулахыг үүрэг болгосонтой холбоотойгоор тус улсын засгийн газар 2040 он гэхэд сансрын нисгэгчээ Сар луу илгээх зорилт тавьжээ.


Энэтхэг улс нь өнгөрсөн наймдугаар сард Сарны хамгийн бага судлагдсан хэсэг болох өмнөд туйлд сансрын төхөөрөмжөө газардуулж чадсан анхны орон, Саран дээр сансрын аппаратаа зөөлнөөр газардуулж чадсан дөрөвдэх улс болж, сансрыг эзэмших зорилтдоо том түлхэц өгсөн юм.


Энэ амжилтын дараа Энэтхэг улс Нарыг судлах аппарат хөөргөсөн бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр жолоодлогот нислэг туршихаар төлөвлөж байна.


""Bharatiya Antariksha Station" буюу "Энэтхэгийн сансрын станц"-ыг 2035 он гэхэд байгуулж, 2040 он гэхэд анхны энэтхэг хүнийг Сар луу илгээх шинэ, амбицтай зорилтуудыг дэвшүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосонЭдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд сансар судлалын яам Сарыг судлах замын зураглалыг боловсруулна " гэж засгийн газрын мэдэгдэлд дурджээ.


Н.Моди мөн Сугар, Ангараг гаргийг ​​судлах хөтөлбөр боловсруулахыг уриалсан байна. 

Холбоотой мэдээ