"Оскар"-ын шагналт жүжигчин Мишель Йео ОУОХ-ны гишүүн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-10-17 14:35:24

МУМБАЙ, 2023 оны аравдугаар сарын 17 /TASS/. “Everything Everywhere All at Once” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын шагнал хүртсэн Малайзын жүжигчин Мишель Йео Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ гишүүнээр сонгогдлоо.


Энэтхэгийн Мумбай хотноо болсон ОУОХ-ны 141 дүгээр чуулга уулзалтын үеэр тус байгууллагын гишүүдийг сонгосон байна. Мишель Йеогийн хамтаар Израилын Олимпын хорооны тэргүүн Яэль Арад, Тунисийн Үндэсний олимпын хорооны тэргүүн Мехрез Буссейен, Олон улсын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Петра Серлинг, Олон улсын тэшүүрийн холбооны (ISU) тэргүүн Чэ Ёл Ким, Унгарын улстөрч Балаж Фюрьеш, Перугийн улс төрч, волейболын тамирчин асан Сесилия Тайт, Германы спортын менежер Майкл Мронз нар сонгогджээ. 


Өдгөө 61 настай Йео сквош сонирхдог нь түүнийг спорттой холбожээ. Тэрбээр энэ онд Олон улсын автомашины холбооны (FIA) ерөнхийлөгч асан Жан Тодттой гэрлэсэн билээ. 




Холбоотой мэдээ