ӨНӨӨДӨР: “Улаанбаатар бонд”-ыг арилжиж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар,
2023 оны аравдугаар сарын 2
/МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 2-ны даваа гарагт болох зарим үйл явдлын
тойм:
09.00 цагт: Улсын II
эмнэлэгт: Дүрс оношилгооны олон улсын форумын
нээлт болно. Утас: 9090-0504.
09.00 цагт: “Эрдэнэс Таван Толгой” компанийн байрны үүдэнд нүүрс тээвэрлэгчдийн “Монгол Тээвэр нэгдэл”-ийнхэн
хууль хэрэгжүүлэхийг шаардаж эсэргүүцлээ илэрхийлнэ. Утас:9111-8800.
11.40 цагт: УИХ-ын гишүүн агсан, ардчиллын анхны 13 гишүүний нэг С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөнө.
12.00-17.00 цагт: Хөрөнгийн биржид: Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа эхэлнэ. Арилжаа энэ сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
14.30 цагт: “Туушин” зочид буудалд: Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө
оруулалтын чуулга уузалт болно. Чуулга уулзалтаар хоёр талын
бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын
үсэг зурна. Утас: 7727-7070(6), 9956-4544.
-“Чингис
хаан” үндэсний музейд: Соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн
мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.
-Угаарын хийгээс урдчилсан сэргийлэх, зөв галлалтын сургалт Баянзүрх дүүргээс эхэлж байна.