Кураш бөхийн дэлхийн аварга Ц.Батцэцэг хагас шигшээд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-01 13:25:19

Улаанбаатар, аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. "Ханжөү-2022" Азийн XIX наадмын 8 дахь өдөр кураш бөхийн эрэгтэй 81, эмэгтэй 70 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна.


81 кг-д Хадбаатарын Дашзэгвэ барилдаж, эхний тойрогтоо Тайванийн Хуан Чун Тад ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.

 

Харин 70 кг-д барилдаж буй кураш бөхийн дэлхийн аварга Ц.Батцэцэг 1/8 шигшээд шалгараад байна. Тэрбээр эхний барилдаанд БНСУ-ын Ан Ес Үлийг, медалийн төлөө Тайванийн Ли Ван Тинийг сөхрүүллээ. Медалийн өнгө хувиргах барилдаанаа Улаанбаатарын цагаар 14:00 цагаас БНХАУ-ын Юү Дантай хийх бөгөөд ялсан тохиолдолд аваргын төлөө хүч үзнэ.

Холбоотой мэдээ