ЗАВХАН: Хүүхдүүдэд шинжлэх ухаанч байх ойлголт, хандлагыг төлөвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-29 16:49:07

Улиастай, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/ Улиастайд болж буй "Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя" аяны хүрээнд хүүхэд залуучуудад шинжлэх ухааныг сонирхолтойгоор танилцуулж зааж сургах, дур сонирхлыг нь татах зорилго бүхий SciCon үйл ажиллагаа болов.


Энэ үйл ажиллагаа нь хүүхдүүдэд шинжлэх ухааны суурь мэдлэг, амьдрал дээрх практик ойлголт, юмс үзэгдлийн учир шалтгааныг эрэлхийлэх, тайлбарлах. шинжлэх ухаанч хандлага, төлөвшилтэй болгох зорилготой юм.


“Миний анхны инженерчлэл” сургалтад Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 4-6 дугаар ангийн нийт 40 суралцагч хамрагдлаа.


Сургалтыг Project based буюу хүүхдийн оролцоонд тулгуурлан, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх. Hands on буюу энгийн туршилт, төслөөр инженерчлэлийн талаар анхны ойлголттой болгох. DIY буюу гарын эв дүй суух, Learn by doing буюу интерактив сургалтын аргачлалаар зохион байгуулж буй нь үр дүнтэй болсон.


Учир нь орролцогч хүүхдүүд суралцсан мэдлэгээ сонирхолтойгоор тайлбарлаж өөрсдийн хийж буй бүтээлдээ нотолж харуулав. Сургалтын төгсгөлд шинжлэх ухааныг илүү сонирхон судлахаа илэрхийлж байна. Энгийн туршилтыг өөрсдийн өнцгөөс тайлбарлахаас илүүтэй оролдож үзэхийг хичээж байна гээд сургалтын үр дүн, зорилгыг нотлосон өгөөжтэй сургалт боллоо гэж аймгийн БШУГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ