ОРХОН: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-29 11:47:37
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна.


Ерөнхий сайдыг Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, УИХ-ын гишүүн Д.Батлут болон орон нутгийн удирдлагууд А.Амарын талбайд хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.


Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өндөр сумын Уртын гол багт хэрэгжиж буй “Орлогод нийцсэн орон сууц” төслийн нээлтэд оролцох юм.


Орхон аймаг өөрийн хөрөнгөөр 260 айлын орон сууцыг алслагдсан багийн гэр хороололд барьж иргэдэд түрээсээр болон худалдан борлуулах байдлаар олгож байгаа юм.  


Төслийн нээлт өнөөдөр 12.00 цагт болно. 



Холбоотой мэдээ