СЭЛЭНГЭ: Цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-27 13:07:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгаар хур тунадас, уулаараа цас орж хөрсөн дээр цочир хүйтэрч, тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг аймгийн УЦУОША-наас онцгойлон анхааруулж байна.

 

Өнөөдөрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Хур тунадас, уулаараа цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -1...+5 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас, уулаараа цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +9....+11 градус дулаан байна.

 

9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 28-нд зарим сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно.

 

2-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө ...-2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.

Холбоотой мэдээ