СЭЛЭНГЭ: Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг өргөн барив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-27 11:20:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан болон Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг өнөөдөр өргөн барилаа. 

 

Аймгийн Засаг даргын хамтаар ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын төлөөлөл байлцлаа.

 

-Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар:

2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай,

 

-Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар:

Эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилт, хийгдсэн хяналт, хасалтын шалтгаан, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын анхаарах асуудал,


Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудал,


Хот суурины газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу хийсэн Сүхбаатар сумын дахин төлөвлөлтийн ажлын хэрэгжилтийн тайлан,


2023-2024 оны хичээлийн жилийн явцын мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

Холбоотой мэдээ