ОРХОН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-27 11:02:05
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 29-нд Орхон аймагт ажиллана.


Энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаас гадна орон нутгийн иргэдтэй уулзана. Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй зарим үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзана. 


Ташрамд дурдахад, Орхон аймаг Цахим буюу Ухаалаг хот, Дахин төлөвлөлт буюу Шинэ хот, Тогтвортой хөгжил буюу Хог хаягдлын шилдэг менежменттэй хот, Тэрбум мод буюу Ногоон хот, Амьдрахад таатай буюу Хамтдаа хөгжих хот, Шинэ сэргэлт буюу Бүтээмжтэй хот болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

  

Холбоотой мэдээ