Хүнсний аюулгүй байдал, орон нутаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх 100.000 еврогийн төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-09-26 18:37:04
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Францын Засгийн газраас Монгол Улс дахь Францын Элчин сайдын яамаар дамжуулан ЖЭРЭС /GERES/ олон улсын төрийн бус байгууллагын хэрэгжүүлэх 100.000 еврогийн төслийн нээлтийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хийх гэж байна.


Энэхүү төсөл нь Монголын хөдөө аж ахуйн салбарт байгаль цаг уурын давуу талыг ашиглах шийдлийг хөгжүүлэх, тариалангийн жижиг үйлдвэрлэлд тохирсон нарны дулааныг зөв ашиглах хүлэмж болон ногоо хадгалах зоорь байгуулах, хөдөө орон нутаг дахь энтерпрэнер үйлдвэрлэлийг чававхжуулах, нэн ялангуяа эмэгтэйчүүд давамгай ажилладаг хүнсний ногооны тариалангийн салбарыг дэмжих зорилготой юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол Улсад ихээхэн мэдрэгдэж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа өрнүүлэх, зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс хамааралт байдлыг багасгах, хүнсний бие даасан байдлыг дэмжих, хүнсний ногоо импортыг багасгах, хоол хүнсний нэр төрлийг олшруулах, тэжээллэг чанарт анхаарал хандуулах зэрэг олон зорилтыг төслийн хүрээнд дэвшүүлээд байна. Мөн хувиараа хүнсний ногоо тариалагчид болон нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. 


Холбоотой мэдээ