ХӨВСГӨЛ: Ханх сумын нутаг 40 см цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар энэ сарын 25-нд 0.0-18.0 мм бороо, цас, өнгөрсөн шөнө нутгийн хойд хэсгээр 0.3-6.0 мм аадар бороо, цас орлоо.
Өнөөдрийн байдлаар нутгийн хойд
хэсгээр 0-40 см цастайгаас хамгийн их нь Ханхад 40 см байна. Хоногийн хамгийн
дулаан нь Тариаланд 10.2 градус дулаан хоносон бол, Цэцэрлэгт -8.4 градус
хүйтэн байлаа.
Өнөөдөр, маргааш нутгийн хойд
хагаст, 28-нд нутгийн баруун өмнөд болон төв хэсгээр хур тунадас, уулархаг газраар цас орох
төлөвтэй байна.