ДАРХАН-УУЛ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд оногдуулах хуулийг чангатгахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн оюутны холбооны ерөнхийлөгч Т.Буяндэлгэр оюутнуудын дэвшүүлсэн уриалгыг мэдээлэв.
Тодруулбал нийт жолооч нартаа хандан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байх, хэрэв жолоодсон тохиолдолд тэдэнд оногдуулах хуулийн хариуцлагыг чангатгах зорилгоор уриалга гаргаж гарын үсэг цуглуулж эхэллээ.
Нийт
хорин мянган иргэний гарын үсэг цуглуулж Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд
хүргүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан жолоочид оногдуулах хуулийн
хариуцлагыг чангатгахад анхаарч УИХ-аар хэлэлцэн зам тээврийн осол, эндэгдлийг
бууруулахад анхаарч ажиллахыг хүсэх аж.
Уг
уриалгыг дэмжиж хамгийн эхний гарын үсгийг аймгийн Засаг дарга зуржээ. Иймд иргэн та архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ
тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг уриалж байна.