СЭЛЭНГЭ: Онцгойгийн ахлагч О.Отгон-Эрдэнэ тусгай байрын шагнал хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-22 12:31:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын нийслэл, дүүрэг, 21 аймгийн шилдгийн шилдгүүдийн “Залуу ахлагч нарын цугларалт-2023” Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

 

Ахлагч нар өчигдөр “Хувь хүний манлайлал” сэдвээр лекц сонсож, Монгол Улсын Шадар сайдтай уулзжээ. Уулзалтын үеэр ахлагч нар ажил, амьдрал дээр тулгамдсан асуудлаа нээлттэй ярилцаж, санал солилцжээ.

 

Энэхүү Шилдэг залуу ахлагч нарын цугларалтад нийслэл болон 21 аймгийн Онцгой байдлын газрын 80 гаруй алба хаагч оролцсон байна.

 

Шилдэг ахлагч нар цэргийн хэргийн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, буудлагын тэмцээн, бие бялдрын бэлтгэл, багаар ажиллах чадварын тэмцээн гэсэн нийт 5 төрлөөр мэдлэг, оюун ухаан, хурд хүчээ сорин өрсөлдсөн ажээ.

 

Дээрх тэмцээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суман дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч О.Отгон-Эрдэнэ тусгай байр эзэлж, өргөмжлөл мөнгөн шагнал хүртжээ. 

Холбоотой мэдээ