Хэвлэлийн магнат Р.Мердок хүүдээ хөрөнгөө шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-22 10:56:55

НЬЮ-ЙОРК. /ВВС/. Хэвлэл мэдээллийн салбарын магнат Руперт Мердок Fox корпорацийн ТУЗ-ийн дарга, News Corp-ын гүйцэтгэх захирлын ажлаа хүүдээ шилжүүлэн өгч байна.


Р.Мердок бол Их Британи, АНУ, Австралид хамгийн нэр хүндтэй томоохон хэвлэл мэдээллийн компаниудыг эзэмшдэг хүн юм. Одоо түүний хүү Лахлан 11 дүгээр сард албан ёсоор ажлаа хүлээн авах гэж байна.


Өдгөө 92 настай Руперт ярихдаа “Миний эрүүл мэнд сайн байгаа. Өнгөрсөн арван жилийн хугацаанд амжилттай ажилласан компаниараа бахархаж байна гэжээ.


Р.Мердок 22 настайдаа Австралийн Аделаид хотын хоёр сонины хувьцааны 50 хувийг өвлөн авснаар сонины ажлын гараагаа эхэлжээ. Өдгөө тэрбээр дэлхийн хамгийн хүчирхэг хэвлэл мэдээллийн магнат болсон аж. Ажлаа хүүдээ хүлээлгэн өгснийхөө дараа Р.Мердок "Fox Corporation" болон "News Corp"-ын ТУЗ-ийн хүндэт даргаар томилогдох бодолтой байгаа гэнэ.


"Манай сониныг хүргэж өгдөг ачааны машины жолооч нар, биднийг оффисоос тарсны дараа цэвэрлэгээ хийдэг үйлчлэгч нар, биднийг дэмжин ажилладаг туслах ажилтнууд, камер, компьютерийн кодыг хянадаг туршлагатай операторуудад талархлаа илэрхийлье” гэж тэрбээр захидалдаа бичжээ.


Түүний  хоёр дахь хүү Лахлан нь 1971 онд төрсөн бөгөөд “Fox корпорац,  Nova Entertainment-ын гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан аж.


Мөн “Fox” корпорацийг бие даасан хувьцаат компани болгох ажлыг удирдаж, түүний охин компани болох “21st Century Fox”-ыг үүсгэн байгуулахад томоохон хувь нэмэр оруулсан байна. “Australian Financial Review” сонинд бичсэнээр, Лахлан 3.3 тэрбум орчим долларын хөрөнгөтэй ажээ. 






 

Холбоотой мэдээ