СЭЛЭНГЭ: Ойн салбарт өв залгамжилж яваа аав, хүү гурав

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2023-09-19 10:55:05

 

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Ойн салбарт өв залгамжлан ажиллаж байгаа буянт үйлсийн эзэд Сэлэнгэ аймагт олон бий.

 

Байгаль эх дэлхийгээ гэсэн сэтгэл зүтгэлтэй эдгээр хүмүүсийн ажил үйлсийг товч өгүүлэх боломжгүй ч нэгэн сайхан удам дамжин, өв залгамжлан ажиллаж яваа буянт үйлсийн эздийн тухай цухас өгүүлье.

 

Ахмад ойчин Д.Довдондэмбэрэл. Тэрээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших алдарт Тужийн нарсыг хамгаалах болон нөхөн сэргээх их үйлсэд гар бие оролцож явсан төдийгүй одоо ч ажилласаар яваа. Д.Довдондэмбэрэл гуай нөхөрлөлийн гишүүдээ манлайлан ажиллаж 400 га талбайд ойжуулалт хийсэн туршлагатай ахмад ойчин юм.

 

Түүний хүү Д.Раднаа нь аавтайгаа мөр зэрэгцэн тужийн нарсыг хамгаалах ажилд мөн хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр өнөөдөр мод үржүүлгийн "Агро форeст " ХХК байгуулан ажиллаж байгаа аж.

Эдний компани жилдээ 1 сая ширхэг тарьц, суулгац тарьж ургуулан ажиллаж байна.

 

Ахмад ойчин Д.Довдондэмбэрэл гуайн бас нэгэн хүү Д.Раднаагийн дүү Д.Батдорж ойн салбартаа эрдмийн ажил хийж явна.

Тэрээр Гeо экологийн хүрээлэнд ажилладаг бөгөөд "Доройтсон ойг далд үндэсний системтэй тарьцаар ойжуулах" сэдвээр эрдмийн ажил хийж байна.

Тэрээр энэхүү судалгааны ажлаа Улаанбаатар хот орчмын ойд амжилттай туршиж яваа залуу эрдэмтэн юм. 

Холбоотой мэдээ