Завхан аймаг байгалийн хадлан 10.6 мянган тонныг бэлтгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-18 23:55:20

Энэ өвөл Завханы Их-уул, Тосонцэнгэл, Отгон сумдаас Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад 148 өрхийн 96.3 мянган мал отроор өвөлжихөөр урьдчилсан мэдээлэл байна.

Мөн Тарвагатайн нурууны Байгалийн цогцолбор газарт Завханы Тосонцэнгэл сумаас 7.0 мянган мал өвөлжүүлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд байгалийн хадлан 10.6 мянган тн, малын тэжээл 130 тн, гар тэжээл 23 тн-ыг тус тус бэлтгээд байна. Түүнчлэн зургаан сум аюулгүйн нөөцдөө байгалийн хадлан 132 тн, тэжээл 27 тн-ыг тус тус бэлтгэжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ