АРХАНГАЙ: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-07 16:13:23

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн үйлдвэрийн газрууд 2023 оны эхний 8 сарын байдлаар  4.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Харин 5.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.


Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нийт үйлдвэрлэлт 3.5 хувиар, борлуулсан бүтээгдэхүүн 17.0 хувиар нэмэгджээ.


Нийт үйлдвэрлэлтийн 29.2 хувийг хүнс ундааны, 1.3 хувийг хэвлэлийн, 51.0 хувийг дулааны эрчим хүчний, 16.2 хувийг усан хангамж, хог хаягдал, 1.0 хувийг модон эдлэлийн, 1.3 хувийг хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл эзэлж байна.


Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, бялуу, савласан цэвэр ус, хэрчсэн гурил, бууз, зүсмэл, дулаан, албан тасалгааны ширээний үйлдвэрлэл 104.1 хувиас 6 дахин их өссөн байна. Харин хэвийн боов, борц, дайвар бүтээгдэхүүн, хүснэгт, түгээсэн цэвэр ус, бохир ус, гэрийн модон тавилганы үйлдвэрлэл 10.2 - 86.2 хувиар буурчээ.


Холбоотой мэдээ