ДАРХАН-УУЛ: НҮБ-ын хүүхдийн сантай хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-06 18:55:53

Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр НҮБ-ын (UNICEF) Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристек Коуасси Комлан болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтаар талууд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцлоо.




Мөн үеэр аймгийн засаг дарга эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг болон ЕБС-иудын ариун цэврийн байгууламжийг сайжруулах зэрэг асуудлыг хөндөж хамтарч ажиллах хүсэлт тавилаа.




Орон нутгийн удирдлагын тавьсан саналыг дэмжиж таван чиглэлд хамтран ажиллах боломжтойг суурин төлөөлөгч онцлов.

Түүнчлэн НҮБ-ын багийнхан дахин тус аймагт ажиллахдаа дээрх асуудлуудыг техникийн түвшинд судалж, удахгүй ажил хэрэг болгох тал дээр анхааран ажиллана гэв.

 

Холбоотой мэдээ