Сонгуулийн хороодын ажилтнууд сургалтад хамрагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРСум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагуудад ажиллах ажилтнуудад гэрчилгээ олгох болон сонгуулийн хороодын сургалтыг нийслэлийн дүүргүүд, аймгуудад зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар СЕХ-ны мэдээллийн санд бүртгэгдэн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан 22 орчим мянган ажилтнууд байгаа юм.
Энэ удаагийн сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах тухай УИХ-ын тогтоол гарч, санал авах байранд автоматжуулсан системын найдвартай ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн даамлуудын сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж байгаа аж.
Б.Туул