Унадаг дугуйн шилжин явах цомын төлөөх тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-16 09:57:16

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас Сайншанд сумын Засаг даргын нэрэмжит   унадаг дугуйн шилжин явах цомын төлөөх гурав дахь удаагийн тэмцээнийг есдүгээр сарын 17-нд Сайншанд суманд зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Тэмцээнд 13-14 насны  охид хөвгүүд бөөн гараагаар 10 км-т уралдах бол 15-16 насны охид хөвгүүд мөн л бөөн гараагаар 15-18 км, 17-18 насны охид хөвгүүд бөөн гараагаар 20 км-т уралдах аж.

Тэмцээнийг аймгийн БТСГ-тай хамтран зохион байгуулах бөгөөд эхний гурван байрт шалгарсан тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Х.Эрдэнэбулган 

 

Холбоотой мэдээ